Menu

Бидний тухай< буцах

Сити Солюшн ХХК 2013 оны 2-р сараас эхлэн үйл ажиллагааныхаа хүрээг Сити Камер нэртэй салбараар тэлэн Ажиглалт хяналтын камерын системийг дотоодын зах зээлд нэвтрүүлэн, нийлүүлэлт суурилуулалтын ажлыг гүйцэтгэж ирсэн бөгөөд чанар үзүүлэлтээрээ Азид болон олон улсад танигдсан, ОУ-ын зах зээл, хөрөнгийн биржид нэр хүнд бүхий компаниуд болон Солонгос, Тайваний тоног төхөөрөмж үйлдвэрлэгч, нийлүүлэгчидтэй албан ёсоор хамтран ажиллаж байна.
Айл гэр, албан байгууллага, олон нийтийн газарт аюулгүйн байдлыг хангахад ажиглалт, хяналтын камер чухал үүрэгтэйгээс гадна уул уурхай, үйлдвэр, зам талбай, үзвэр үйлчилгээ, сургууль цэцэрлэгт ч нэн шаардлагатай болж хэрэглээ нь нэмэгдсээр ирлээ. Хэрэглээ, ашиглалт нэмэгдэхийн хэрээр камерын системийг хяналт, хамгаалалт, ажиглалт, аюулгүй байдлыг хангахад ашиглаж мөн үйл явдлыг удирдан зохицуулах, тандалт судалгаа хийх, тайлан шинжилгээ гаргах зэргээр илүү өргөн цар хүрээнд ашиглахуйц болж технологи нь хөгжсөөр байна.
Хяналтын камерын системийг цар хүрээний хувьд хялбар энгийнээс асар том сүлжээ бүхий олон төрлийн үйлдэлтэй, цогц систем хүртэл зохион байгуулах боломжтой болжээ. Дүрс боловсруулах нягтрал нь хүртэл 4K буюу 8 сая пикселийн түвшинд хүрлээ.
Сити Солюшн ХХК хэрэглэгчдийн дээрх хэрэгцээ шаардлагад үндэслэн МЭРГЭЖЛИЙН ТҮВШИНИЙ, АХИСАН ТҮВШИНИЙ камерын системүүдийг үнийн хувьд өргөн сонголттойгоор, үйлдвэрийн баталгаат хугацааных нь хамт албан ёсны гэрээ хэлцэл, зөвшөөрлийн үндсэн дээр эх орныхоо  зах зээлд нийлүүлдэг. Бидний баримталдаг зарчим бол хямд үнэ бус чанартай, баталгаат бүтээгдэхүүнийг урьтал болгодог юм.

Бидний хамтрагчид


< буцах