Menu

Холболтын шийдлүүд< буцах

Аль ч камерын системийн шийдлийг хэрэглэгчийн хүсэл шаардлагад нийцүүлэхээс гадна ямар газарт суурилуулж буйг бодолцож хамгийн тохиромжтой хувилбараар нь боловсруулах нь чухал. Бидний ажигласнаар Монголд 2-5 жилийн өмнө гарч байсан шийдлүүд их байдаг. Тухайлбал аналог камерыг суурилуулахдаа шийдлийн ядмаг байдлаар хандсан байх нь элбэг, маш их утас кабелийг багагүй зайд татаж, хяналтын өрөөнд бөөнөөр нь чихэж суурилуулж хэвшсэн байна. Үүнийг өнөөдөр халах цаг болжээ. Жишээ нь: 16 аналог камерын салаа дүрсийг 4 ширхэг салаа болгоод 500метр хүртэл дүрсний ямар ч уналтгүйгээр дамжуулж мөн интернетэд холбосноор ямар ч гадаад ip хаяг хэрэглэлгүй гэр орон, албан өрөөнөөсөө хянах боломжтой болсон.

Тиймээс аливаа объектийн онцлог, мэргэжлийн зургийг үндэслэн /зураг байхгүй бол зураг гаргаад/ монтажлах ажлыг зохион байгуулах хэрэгтэй. Монтаж, суурилуулалтын хамгийн боловсронгуй шийдлийг аль болох сонгох нь ажиллагаа, зохион байгуулалт, аюулгүй байдлыг хангах болно.

Орон сууцанд голдуу аналог камерыг ихээр хэрэглэдэг уламжлал тогтож. Энэ нь магадгүй утас татвал найдвартай ажиллана, холболт нь энгийн гэх зэрэг хүчин зүйлсээс болдог байж болох. Эсвэл найз нөхдийн зөвлөгөө ч нөлөөлсөн байх. Юутай ч аналог камерын дүрсний нягтрал бага байдаг болохоор хүний царайг таних, нарийн ширийн зүйлсийг харах, машины дугаар ялгахад төвөгтэй болсон цаг. Энэ асуудлыг та АНАЛОГ HD буюу мега пикселээр тооцоологддог камераар шийдээрэй. Үнийн хувьд харьцангуй хямд, дүрсний ялгарал маш сайн, холболт уламжлалт аналог систем шиг.

Харин илүү дээр боломж сүлжээний буюу IP камерт бүрэн багтсан гэж нэмж хэлье. Орон сууц, ухаалаг сууц гэх тодотголтой барилгуудад IP камерын системийг сонгоорой. Монтажлахад хялбар, зохион байгуулахад хамгийн ухаалаг, утас шөрмөс хамгийн бага ордог, хичнээн ч камер суурилуулсан удирдлагын өрөөнд ганцхан сүлжээний утсаар бүхнийг хянах гээд өргөн боломж энэ системд бий. Дээр нь дүрсний асар өндөр нарийвчлалтай болохоор харж чадахгүй дүрс, таних боломжгүй дугаар гэж үгүй. Өнөөдрийн байдлаар 1 мега пикселээс 8 мега пиксел хүртэл дүрсний нарийвчлалтай камерууд үйлдвэрлэгдсэн байна. Цаашид ч энэ өсөх хандлагатай.

Сонголт тань мэргэн, ухаан тань хурц байг.

< буцах

Data too long for column 'client' at row 1