Menu

Үйлчилгээ< буцах

БАТАЛГАА, ШАЛГАЛТ, ТУРШИЛТ = АЛБАН ЁСНЫ ТҮНШЛЭЛ
Ажиглалт, хяналтын камерын чиглэлээр бизнес хийж буй компаниудтай албан ёсны хүрээнд худалдаа, үйлчилгээгээр хамтран ажиллах нь бидний хувьд зөв юм. Баталгаат хугацаа, хэвийн ажиллагаа, дараагийн төвшиний шинэчлэл, програмын байнгын хөгжилд энэ нь ашиг тустай. Хяналтын гэх камерыг үйлдвэрийн бус нөхцөлд угсарсан, ОУ-ын болон МУ-ын стандартыг үл хангах, ямар ч брэнд нь мэдэгдэхгүй техник хэрэгслийг худалдан авч хэрэглэхээс зайлсхийхийг бид хэрэглэгчиддээ зөвлөдөг. Үйлдвэрийн нөхцөлд шалгагдаж, туршигдаж, баталгаажсан тоног төхөөрөмжийг Монголын зах зээлд нийлүүлэх нь бидний нэр хүнд цаашлаад хэрэглэгчдийн санхүү, цагийг хэмнэхэд таатай нөхцлийг бий болгодог гэж бид үздэг.

БӨӨНӨӨР НИЙЛҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ
Албан байгууллага, хувь хүний захиалгаар 30, 50, 100, 500, 1000 ширхэгээр нь айл өрх, албан өрөө, агуулах сав, хашаа байшин, хороолол барилга, дэлгүүр, супер маркетууд гээд төрөл бүрийн зориулалтад нийцэх ажиглалт хяналтын камерын системийг нийлүүлэхэд бид бэлэн байна. Мөн худалдаа үйлчилгээ, суурилуулалт хийдэг, харуул хамгаалалт хариуцдаг, барилга байгууламж барьдаг компани болон хувь хүмүүст чанартай, найдвартай техникээр хангаж үйлчлэх нь бидний баримталдаг зорилтуудын нэг юм. Бид хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагаас улбаалан тухайлбал IP camera, Analogue HD зэрэг сүүлийн үед хүчээ аваад буй камер болон дагалдах хэрэгслийг 7-14 хоногийн хугацаанд барааны төрөл, нөхцөлөөс хамааран 1-3 жилийн үйлдвэрийн баталгаатайгаар нийлүүлж байна.

САР БҮРИЙН ГЭРЭЭТ ҮЙЛЧИЛГЭЭ
Гэрээт үйлчилгээндээ дараах нөхцлөөр ажиллаж байна:
- Албан байгууллагын захиалгаар биднээс техник худалдан авч, биднээр суурилуулсан тохиолдолд эхний 3 сар үнэ төлбөргүйгээр хараа хяналт тавьж, гарсан гэмтэл, доголдолыг арилгаж мөн зааж зөвлөж үйлчилнэ. Гэрээт хугацаа дуусахад үйлчлүүлэгчийн хүсэлтээр "Үйлчилгээний гэрээ" байгуулж сар бүр тодорхой хөлстэйгөөр хамтран ажиллана. Ингэхдээ гэмтэл доголдлыг арилгах, камер болон түүнийг дагалдах хэрэгслийн хэвийн ажиллагаанд анхаарал тавих бичлэг 30 буюу түүнээс дээш хугацаагаар хадгалж архивлах зэрэг олон талт үйлчилгээг үзүүлнэ. Шинээр нэвтэрч буй бараа бүтээгдэхүүний мэдээ мэдээлэл, үр ашгийг танилцуулж байх болно.
-
Аж ахуйн нэгж, албан байгууллагын хуучин эвдрэлтэй камерын системийг шинэчилж, засаж, сайжруулж, тодорхойлолт гарган сар бүрийн үйлчилгээний гэрээ хийн ажиллана.
- Хэрэв та дуудлагаар техник хэрэгслээ шалгуулах, дүгнэлт гаргуулах, угсруулах бол дуудлагын хөлс хот дотор 20 000 төгрөг, хотоос зайдуу бол 30 000 төгрөг болно.

ЗӨВЛӨГӨӨ ӨГЧ ТУСАЛЪЯ
Танд ямар асуудал байна түүнийгээ бидэнд хэл. Бид ажлын 6 жилийн туршлага, мэдлэгтээ үндэслэн ажиглалт, камерын суурилуулалтын зохион байгуулалт, тэдгээрийн хэвийн үйл ажиллагааны талаарх мэдээлэл, хяналтын камерын сонголт, үзүүлэлт, эвдрэл гэмтэл хийгээд хэрхэн ашиглах талаар зөвлөгөө өгч тусална.

< буцах

Data too long for column 'client' at row 1