Menu

ЗОРИУЛАЛТЫН ХАТУУ ДИСК< буцах

Аливаа техникийг зориулалтын дагуу ашиглахгүй бол эвдэрдэг. Энэ л зарчмаар ажиглалт, хяналтын камерын хувьд бичигч төхөөрөмж туйлын чухал хэсэг нь юм. Өнөөг хүртэл Монголд хяналтын камер суурилуулж буй мөн зарж буй хүмүүс компьютерийн хатуу диск буюу Hard Disk -ийг камерын бичлэгийн төхөөрөмжид суурилуулж байжээ. Магад мэдлэггүй эсвэл хямд төсрөөс нь болж хэрэглэдэг байх. Энэ нь эхэндээ зориулалтын хатуу дисктэй адил ажиллах боловч унтарч, асах зориулттай болохоор яваандаа ажиллагаа нь доголдох тухайлбал шатах, гацах, бичлэгээ хадгалахгүй байх зэрэг гэмтлүүд илэрдэг байна. 
Тиймээс та чухал бичлэгээ Seagate нэртэй /өөр бусад брэндүүд их бий Western Digital...гэх мэт/ SV35 эвсэл Surveillance гэсэн бичигтэй хатуу дискийг камерын бичлэгийн төхөөрөмжид суурилуулах нь зүйтэй. Энэ хатуу диск бол 24 цагийн турш тасралтгүй ажиллаж, бичлэг хадгалж, 2-5 жил тасралтгүй ажиллах горимтой гэсэн мэргэжлийн дүгнэлт байдаг. Үнийн хувьд яльгүй өндөр. 1TB, 2TB, 3TB, 4TB, 6TB багтаамжтайгаар гарчээ.
Дашрамд дуулгахад ийм төрлийн хатуу диск нь 210mb/s хүртэл өгөгдлийг дамжуулахдаа гацалтгүй ажиллаж, энгийн хатуу дискнээс 30 хувиар илүү ажилладаг байх нь.

< буцах

Data too long for column 'client' at row 1