Хан Шонхор 1, 2 зочид буудалГүйцэтгэсэн ажил< буцах
2014.02
Нөхцөл байдал
Дорноговь аймагт байрлах Хан Шонхор 1, 2 зочид буудал нь Замын Үүд дэх хамгийн том, тохиолог буудал юм. Зочид буудлын үйлчилгээ, караоке, ресторан болон чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх нөхцлийг бүрдүүлэн ажилладаг. Хан Шонхор 1 Зочид буудалд хяналтын аналог камер тавигдсан, хуучирсан, монтажийн шийдэл дулимаг, ажиллагаа хэвийн бус байсан. Харин Хан Шонхор 2 Зочид буудалд хяналтын камер, дууны систем байхгүй, шинээр баригдаад удаагүй байсан.
Гүйцэтгэх ажил ба гарах үр дүн
Зочид буудлуудын хуучин системийг шинэчлэх, эвдрэл гэмтлийг засах, шинээр аналог камер тавих болсон. Мөн гадаах машины зогсоолд нэмэлт камер тавих шаардлагатай болов. Буудлын давхар бүрт өдөр шөнийн харалттай камер тавьж, санхүү тооцооны хэсэгт тусгайлан камер тавих, тансаг орчин бүрдүүлэх зорилгоор дууны систем тавьж, ажиллагааг хэвийн болгох
Ингээд ажлыг нийт 7 хоногийн хугацаанд гүйцэтгэж, ажиллагааг хэвийн болгон хүлээлгэн өгсөн