Menu

Бидний тухай< буцах

Сити Солюшн ХХК 2013 онд Мултимедиа /дижитал зураг, дүрс бичлэг, хэвлэлийн дизайн/ чиглэлээр эхэлж, 2014 оноос Сити Камер нэрээр ажиглалт хяналтын камерын системийг дотоодын зах зээлд нэвтрүүлэн, борлуулалт, суурилуулалтын ажлыг гүйцэтгэхээр үйл ажиллагаагаа өргөжүүлсэн.


Чанар үзүүлэлтээрээ Азид болон олон улсад танигдсан, хөрөнгийн биржид нэр хүнд бүхий компаниуд болон Хятад, Тайваний тоног төхөөрөмж үйлдвэрлэгч, нийлүүлэгчидтэй албан ёсны гэрээт борлуулагчаар хамтран ажилладаг.

Айл гэр, албан байгууллага, олон нийтийн газарт аюулгүйн байдлыг хангахад ажиглалт, хяналтын камер чухал үүрэгтэйгээс гадна уул уурхай, үйлдвэр, зам талбай, үзвэр үйлчилгээ, сургууль цэцэрлэгт ч нэн шаардлагатай болж хэрэглээ нь нэмэгдсээр байна. Хэрэглээ, ашиглалт нэмэгдэхийн хэрээр камерын системийг хяналт, хамгаалалт, ажиглалт, аюулгүй байдлыг хангахад ашиглаж мөн үйл явдлыг удирдан зохицуулах, тандалт судалгаа хийх, тайлан шинжилгээ гаргах зэргээр илүү өргөн цар хүрээнд ашиглахуйц болж технологи нь хөгжсөөр байна.

Хяналтын камерын системийг цар хүрээний хувьд хялбар энгийнээс асар том сүлжээ бүхий олон төрлийн үйлдэлтэй, цогц систем хүртэл зохион байгуулах боломжтой болжээ. Дүрс боловсруулах нягтрал нь хүртэл 4K буюу 8 сая пикселийн түвшинд хүрсэн бол хиймэл оюун ухааны функцууд нэвтэрсэн байна.

Сити Солюшн ХХК хэрэглэгчдийн дээрх хэрэгцээ шаардлагад үндэслэн МЭРГЭЖЛИЙН ТҮВШИНИЙ, ДУНД ТҮВШИНИЙ камерын системүүдийг үнийн хувьд өргөн сонголттой, үйлдвэрийн баталгаат хугацаатай эх орныхоо зах зээлд нийлүүлдэг. 

Бидний баримталдаг зарчим бол хямд үнэ бус чанартай, баталгаатай бүтээгдэхүүн, стандартын дагуух гүйцэтгэлийг урьтал болгож ажилладаг.

 

< буцах

Data too long for column 'client' at row 1