Хүчит Шонхор худалдааны төвГүйцэтгэсэн ажил< буцах
2014.03-р сар
Хүчит Шонхор худалдааны төв нь Монгол Улсын ууганд тооцогдох бүх төрлийн хүнсний худалдаа, үйлчилгээний ялангуяа хотын иргэдийн ихэнх хувийг мах махан бүтээгдэхүүнээрээ хангадаг төв юм. Тус худалдааны төв нь бараа, бүтээгдэхүүний бөөний болон жижиглэнгийн худалдаа явуулдаг.
Зорилго:
Худалдааны төвийн гол зорилго нь хэрэглэгчидэд эрүүл ахуйн нөхцөл хангагдсан, худалдагч, худалдан авагчдад таатай нөхцөл бүрдүүлэх зорилготой.
Ажлын даалгавар:
Хүчит Шонхор худалдааны төв нь 1000 гаруй машины ил зогсоол болон ачаа ачилт, буулгалт үүрийн 04:00 цагаас эхэлж, үдшийн 19:00 цаг хүртэл ажилладаг. Худалдааны төвийн нийт талбай нь галын аюулгүй байдлын системээр бүрэн тоноглогдсон ба IP болон аналог хяналтын камерын системийг бүрэн хэмжээгээр гүйцэтгэх захиалгын дагуу “Сити Солюшн” ХХК обьект тандалтыг хийсэн. Өмнө нь камерын суурилуулалт хийсэн компаний хязгаарлагдмал шийдэл, бүдүүлэг сонголт нь худалдааны төвийн хэрэгцээг бүрэн хангаж чадахгүй байдалтай байсан. Олон талын ордог гардаг хаалгатай, орчин аюулгүйн талаасаа эрсдэлтэй байлаа. Худалдааны төвийг дагаад банк, даатгалын цэгүүд, үсчин, хоолны газар гэх мэт үйлчилгээний газрууд олноор нээгдсэн хөл хөдөлгөөнтэй газар юм.
Шийдэл ба үр дүн:
Худалдааны төв дэх заалуудын өндөр, хэмжээ нь харилцан адилгүй, ил задгай лангуугаас гадна битүү лангуутай зэрэг харилцан адилгүй нөхцлөөс улбаалан камеруудыг ерөнхий тавих болсон. Нано Стейшнийг хэрэглэж нэг обьектоос хяналтын цэгт агаараар IP камеруудыг холбосноор кабель татах нэмэлт зардлыг хэмнэж чадсан. Гадаах зогсоолд зориулан дугаар харах, дүрсийг ялган таних нарийвчлалтай камеруудыг суулгаж, нийт талбайн 90 хувийг бүрэн хянах боломжтой болголоо. Мөн Харуул хамгаалалтын ажилтануудын ажлыг илүү хөнгөвчлөх, болж буй үйлдэлд хариу арга хэмжэ авахад илүү хялбар, уян хатан болж чадсан. Гарсан хэрэг, зөрчлийг дүрсний өндөр нарийвчлалтайгаар хадгалаж авдаг нь баримт бүрдүүлэхэд илүү дөхөм болж байна.